Монгол Улс визийн нөхцлөө чангатгаж байна

Монгол Улсын Гадаад хэргийн яам 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 42 орны иргэдийг буцаан визтэй зорчуулах болсон талаар мэдэгдэв.
Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс визийн нөхцөл болон хилийн хяналтаа чангатгах шаардлагатай болоод байгаатай холбогдуулан дараах 42 орны иргэдийг 2014 оны 6 дугаар сараас эхлэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулж, ирсэн нөхцлийг үргэлжүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Дээд түвшний уулзалтын болон уулзалтад оролцохоор ирэх АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг хангахын тулд дотоодын аюулгүй байдлын холбогдох зохицуулалтуудыг боловсронгуй болгохоос гадна, шаардлагатай гэж үзвэл гадаадын улсуудтай байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрүүдийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоох хүртэлх арга хэмжээг авч магадгүй бололтой.

Харин Монгол Улсын иргэнийн хувьд дараах улс оронд визгүй зорчих боломжтой.
| Д/д | Орон | Зорчих нөхцөл | Хэлэлцээр |
| Иргэд визгүй зорчих орнууд | |||
| 1 | Беларусь | 90 хүртэл хоног | 2013.09.04 |
| 2 | Бразил | 90 хүртэл хоног | 2015.09.21 |
| 3 | Гонконг | 14 хүртэл хоног | 1998.06.18 |
| 4 | Израйль | 30 хүртэл хоног | 1996.03.12 |
| 5 | Казахстан | 90 хүртэл хоног | 1994.12.02 |
| 6 | Киргиз | 90 хүртэл хоног | 1999.12.04 |
| 7 | Куба | 30 хүртэл хоног | 2001.10.08 |
| 8 | Макао | 90 хүртэл хоног | 2004.07.03 |
| 9 | Малайз | 30 хүртэл хоног | 1994.06.06 |
| 10 | Сингапур | 14 хүртэл хоног | 1990.03.09 |
| 11 | Украин* | 90 хүртэл хоног/Албан ёсны урилгатай тохиолдолд/ | – |
| 12 | Филиппин | 21 хүртэл хоног | 1994.05.13 |
| 13 | Хятад | Дипломат, албан болон албаны зориулалттай Е паспорттай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчино. | 1989.03.30 |
| 14 | Турк | 30 хүртэл хоног | 2013.10.10 |
| 15 | Лаос | 30 хүртэл хоног | 2007.10.14 |
| 16 | Tайланд | 30 хүртэл хоног | 2008.01.13 |
| 17 | Серби | 90 хүртэл хоног | 2013.11.08 |
| 18 | ОХУ | 30 хүртэл хоног | 2014.09.03 |
| Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд | |||
| 1 | БНАСАУ | 90 хүртэл хоног | 1986.11.14 |
| 2 | Болгар | 30 хүртэл хоног | 1982.12.25 |
| 3 | Вьетнам | 90 хүртэл хоног | 2000.01.07 |
| 4 | Лаос | 90 хүртэл хоног | 1978.06.08 |
| 5 | Мексик | 90 хүртэл хоног | 2001.11.09 |
| 6 | Румын | 30 хүртэл хоног | 1974.10.14 |
| 7 | Словак | 90 хүртэл хоног | 1992.06.26 |
| 8 | БНСУ | 90 хүртэл хоног | 2012.05.31 |
| 9 | Унгар | 90 хүртэл хоног | 2015.05.29 |
| 10 | Чех | 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ | 1992.06.26 2011.07.29 |
| 11 | Чили | 90 хүртэл хоног | 2003.09.25 |
| 12 | Энэтхэг | 90 хүртэл хоног | 2005.12.23 |
| 13 | Польш | 90 хүртэл хоног | 2011.06.29 |
| 14 | Индонез | 30 хүртэл хоног | 2011.11.15 |
| 15 | Кипр | 90 хүртэл хоног | 2011.03.30 |
| 16 | Камбож | 30 хүртэл хоног | 2012.08.27 |
| 17 | Бруней | 14 хүртэл хоног | 2013.07.01 |
| 18 | Кувейт | 90 хүртэл хоног | 2013.04.16 |
| 19 | Перу | 90 хүртэл хоног | 2013.04.30 |
| 20 | ХБНГУ | 90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ | 2013.05.08 |
| 21 | Колумб | 30 хүртэл хоног | 2013.09.23 |
| 22 | Франц | 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ | 2013.10.26 |
| 23 | Мьянмар | 30 хүртэл хоног | 2013.11.18 |
| 24 | Эстони | 90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/ | 2014.04.28 |
| 25 | Итали | 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ | 2014.07.14 |
| 26 | Латви | 90 хүртэл хоног | 2014.06.12 |
| 27 | Туркменистан | 30 хүртэл хоног | 2015.06.03 |
| Бусад хөнгөлөлт | |||
| 1 | АНУ | Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино. |
2001.07.06 |
| 2 | ИБУИНВУ | Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. | 2009.06.29 |
| 3 | Япон | Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. |
2015.08.10-наас эхлэн мөрдөнө 2010.04.01-ээс эхлэн мөрдөнө. |
| 4 | ХБНГУ | ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. | 2013.09.01-нээс эхлэн мөрдөнө. |
| 5 | Канад | Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. |
2013.06.04
2014.01.01-ээс эхлэн |
| Бусад оронд визтэй зорчино | |||
* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.
** НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад визгүй зорчиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ