Турк “Лалын улс”-аас нефть авдаг болохыг тогтоожээ

Энэ сарын 2-ны өдөр Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийжээ. Энэ үеэр тус яамны сайдын орлогч Анатолий Антонов Туркийн эрх баригчид, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний гэр бүл “Лалын улс”-тай хийдэг нефтийн хууль бус худалдаанд оролцдог болох нь нотлогдсон талаар хэлжээ. Тэрээр “Лалын улс”-аас Турк руу нефть зөөж буй зургийг харуулж, Сири дэх террористуудыг санхүүжүүлж буй гол эх үүсвэрийн нэг нь нефтийн худалдаа бөгөөд жилд хоёр тэрбум доллар олж, уг мөнгөө хүн элсүүлэх, зэвсэглэхэд зарцуулдаг гэжээ.

“Лалын улс”-тай хийдэг нефтийн хууль бус худалдаанд Туркийн эрх баригчид, Ерөнхийлөгч Эрдоган болон түүний гэр бүл оролцдог бөгөөд Сири, Иракаас хууль бусаар хил давуулсан нефтийн эцсийн зогсоол нь Турк гэж тэрбээр мэдэгдсэн байна. Сири, Иракаас хууль бусаар хил давуулж буй нефтийг худалдан авагч гол орон нь Турк юм гэж Антонов онцолжээ.

Нефть тээвэрлэдэг гол гурван урсгалыг тодорхойлсон гэж Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай командын дарга Сергей Рудской мэдэгдсэн байна. Тэрээр Эдгээр нь Газар дундын тэнгис дэх Туркийн боомт руу чиглэсэн баруун урсгал, Патма нефть боловсруулах үйлдвэр лүү чиглэсэн хойд урсгал, Казри дамжуулах цэгт хүрдэг зүүн урсгалаас бүрдэж байна. Дараа нь худалдан авагч орнууд руу хүргэдгийг хэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ neft

СЭТГЭГДЭЛ БИЧИХ