Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Уг хуулийн төслийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд 2017 оноос хэрэгжиж эхлэх юм. Эл хуулийн зорилго нь тэтгэвэр авагч нас нөгцсөн бол хамтран амьдарч байсан ахмад тэтгэврийнх нь тодорхой хувийг авах боломжтой болох юм. Харин тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтоох аж.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ингэснээр төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд буцаан хэрэглэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг “Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно” гэж томьёолсныг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг 79.7 хувийн саналаар дэмжив. Үүний дараа Хамтын тэтгэврийн тухай хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг 88.1 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ