Цэцэрлэгээс хулгай хийж байгаад баригджээ

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны ...-р цэцэрлэгийн цонхоор орж, “Panasonic” /40”/ инчийн зурагт, “Toshiba” зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлж байсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь барьсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагад нэгэн иргэн үүргийнхээ дагуу мэдээлснээр ийнхүү хулгайг таслан зогсоож чаджээ.
Уг хэргийг Ховд аймаг Мөст сумын харьяат тодорхой оршин суух хаяггүй М /эр.18н/, ЧД-2 хороонд суух С /эр.22н/, Ховд аймаг Жаргалант сумын Буянт багт оршин суух Б /эр.22н/ нар бүлэглэн үйлджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ