Путин ирэх жил цалингаа хасуулна

Оросын ерөнхийлөгч Владмир Путин 2016 онд цалингаа цаашид хасуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ.

“Интерфакс” агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч, засгийн газрын дарга, Ерөнхий прокурор, Мөрдөн байцаах хорооны даргын цалинг 2015 оны гуравдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал бууруулах тухай төрийн тэргүүний 2015 оны хоёрдугаар сарын №110 зарлигт өөрчлөлт оруулж байгаа ажээ. Энэ өөрчлөлтийн дагуу зарлигийн үйлчлэх хугацааг “2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал” хугацаанд сунгаж байна.

Үүнээс гадна, ерөнхийлөгчийн тамгын газар, ОХУ-ын хяналтын танхимын аппарат болон засгийн газрын аппаратын төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар заасан ерөнхийлөгчийн зарлигт мөн ийм өөрчлөлт оруулж байгаа ажээ.

Владимир Путин 2015 онд төрийн дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах тухай зарлигт гуравдугаар сарын эхээр гарын үсэг зурсан ба үүнээс өмнө буюу өнгөрсөн оны 12 дугаар сард оросын төрийн тэргүүн төрийн албаны тухай хуульд засвар оруулах тухай хуульд мөн гарын үсэг зуржээ.Энэ засварын дагуутөрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшингээр индексчлэхийг нэг жилээр зогсоосон юм.

Оросын статистикийн газрын мэдээгээр, 1914 оны нэгдүгээр сараас есдүгээр сард ерөнхийлөгчийн тамгын газарт дундаж цалин 216,4 мянган рубль (яг одоогийн ханшаар 6 сая 480 мянга орчим төгрөг – ред.) байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ