Энэ онд хүн амины 185 хэрэг гарчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 25536 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 611 хэргээр буюу 2,5 хувиар, нийслэлийн хэмжээнд 866 хэргээр буюу 5,6 хувиар өссөн байна. Үүнд хүнийг санаатай алах гэмт хэрэг 185, булаалт 206, хүчиндэх 259, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх 296, дээрэм 502, замын хөдөлгөөний зөрчил 1319, танхайрах 1453, залилан 1843, бусдын биед гэмтэл учруулах 7359, хулгай 8359, бусад төрлийн гэмт хэрэг 3755 байлаа.

Гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд улсын хэмжээнд 61.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.0 нэгжээр, Улаанбаатар хотод 58.5 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 нэгжээр тус тус өсчээ.

Гэмт хэрэгт холбогдон нийт 22405 хүн шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн.

-15.2 хувь буюу 3408 нь эмэгтэй, 84.8 хувь буюу 18997 нь эрэгтэй байгаа нь өмнөх оны мөн үеийн түвшинд, 5.6 хувь буюу 1264 нь хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар тус тус өссөн байна.

-Гадаадын 84 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ