Хиам, гахайн утсан мах хорт хавдар үүсгэдэг үү

Технологийн аргаар боловсруулсан мах идэх нь бүдүүн гэдэс болон мухар олгойн хорт хавдарт хүргэж болох юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) шинжээчид мэдээлжээ. Улаан мах (үхэр, тугал, гахай, хонины мах) энэ өвчнийг үүсгэх шалтгаан байж магадгүй гэж тус байгууллагын дэргэдэх хорт хавдрын судалгааны олон улсын агентлаг нотлож байна.
Тус агентлагхиам, гахайн утсан мах, зайдас зэрэг бүтээгдэхүүнийг хорт хавдрын эрсдэлийн эхний бүлэгт оруулжээ.Шинжээчид улаан махыг2А бүлэгт хамруулсан байна. Олон пестицидийн идэвхитэй бүрэлдэхүүн хэсэг болох глифосат бас энэ бүлэгт орж байгаа ажээ.
Боловсруулсан мах иддэг тодорхой хүний хувьд бүдүүн гэдэсний хорт хавдартай болох эрсдэл их биш ч,өдөр бүр 50 грамм ийм мах идэх ньөвчлөх эрсдэлийг 18%-иар нэмэгдүүлдэг гэж дээрх агентлагийн ажилтан Курт Страйф тэмдэглэжээ.Ингэхдээ улаан мах нь төмөр, цайр болон В12аминдэм зэрэг ашигтай элементээр баялаг гэдгийг тэр тодруулан тайлбарласан байна.
Хорт хавдрын өвчнүүд нь дэлхий нийтийн хэмжээнд өвчлөл, нас баралтын нэг гол шалтгаан болж байгаа юм.2012 онд гэхэд л өвчилсөн 14 сая орчим тохиолдол гарч, хорт хавдартай холбоотойгоор 8,2 сая хүн нас баржээ. ДЭМБ-ын мэдээгээр, ойрын 20 жилд өвчлөлийн шинэ тохиолдол барагцаалвал 70%-иар нэмэгдэнэ гэж тус байгууллага таамаглаж байна.
Хорт хавдраар нас барсан тохиолдлын гуравны нэг орчим нь биеийн жингийн өндөр индекстэй байх, хүнсэндээ жимс, ногоо хангалтгүй хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, архи, тамхи хэрэглэх зэрэг эрсдэлийн таван үндсэн хүчин зүйлээс үүдэлтэй юм гэж ДЭМБ үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ