Монгол кинонууд нэгэн тайзнаа

Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Тус ойдоо зориулан “Монгол кино” нэгтгэлээс “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт 12 дугаар сарын 5-ны 15:00 цагт ганцхан удаа “Соёлын төв өргөө”-нд болох юм.

Тоглолтонд та бидний сэтгэлд хоногшсон олон сайхан дуунууд дуулагдана. Урилгаар МУАЖ А.Долгор, МУАЖ Ө.Баярмагнай , МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Х.Болормаа , Гавьяат багш Ц.Ерөө шавь нарын хамт, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, МУСТА С.Баттулга, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Өнөржаргал , МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА С.Цогтсайхан, МУСТА С.Сэрчмаа, МУСТА Т.Баттогтох, МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Ц. Баясгалан, МУСТА О. Болдбаатар, МУСТА Б. Нармандах , Дуучин Б.Хонгор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, ХЦДБЧ-ын дуучин Э.Дүүриймаа, Д. Мөнгөнтуяа, Л. Болор-Эрдэнэ, Sweetymotion хамтлаг, ОХУ-ын гитарчин Александр Сага нар тус тус оролцож Монгол киноны мартагдашгүй дуунуудаар бид бүхэнд ая дуугаа өргөнө.

Мөн тоглолтонд Ц.Намсрайжавын нэрэмжит “Монгол улсын филармони”, “Улсын ардын дуу бүжгийн чуулга”-ын морин хуурчид, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ХЦДБЧ-ын дэргэдэх амьд хөгжмийн Хилчин хамтлагууд хамтран оролцоно. Тус хүндэтгэлийн тоглолтыг UBS телевизээр шууд дамжуулан үзүүлнэ. Тоглолтын тасалбар 20,000; 25,000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байгаа юм. Ингээд та бүхнийг Монгол киноны дурсамжит он жилүүдээр хамтдаа аялсан мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ