Б.Цогтгэрэл Шилэн дансны хуулгануудаа хүлээлгэж өгнө

"Шилэн данс"-ны үйл ажиллагааг хянаж буй талаараа сүүлийн үед олон нийтэд мэдээлэл тараах болсон Б.Цогтгэрэл АТГ-т яг одоо өргөдлөө өгөх гэж байгаа юм. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Одоо өгөх өргөдөл маань 30 гаруй хуудас Шилэн дансны хуулганууд байгаа бөгөөд олон зуун тэрбумын зөвлөх үйлчилгээнүүд байгаа юм. Монголын ард түмний халааснаас гарч буй эдгээр мөнгө нь албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эрхэлсэн ажилдаа хайнга хандаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, өмч хөрөнгө шамшигдуулсан, үгсэн хуйвалдсан байх магадлалтай олон материалууд байна. Авлигатай тэмцэх амь өрссөн ажил гэж Ерөнхийлөгч хэлсэн. Иргэний эр зориг үгүй бол хэн үүнтэй тэмцэж, хэн иргэний төлөө ажиллах вэ?
Залуу хүний эрч хүч, ухаан зориг, анд нөхдийн тусламж дэмжлэгээр урам авч татвар төлөгчдийн эрх ашгийн төлөө, ард түмнийхээ төлөө зүтгье." гэв.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ