Нялх хүүхэд зодсон багшийн хэргийг шалгаж байна

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш 10 сартай хүүхэд зодсон бичлэг шуугиан тарилаа. Энэ хэрэг намар болсон бөгөөд уг бичлэгийг тус цэцэрлэгт хамт ажилладаг хүн бичиж саяхан МХЕГ-т өгсөн байна. Ийнхүү цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн эцэг, эх ч мөн уржигдар энэ талаарх мэдээллийг сонсож холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж өргөдөл гаргасан байна. Одоогоор тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ