Г.Алтанхүү өршөөлөөр суллагдлаа

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Хуралдаанаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар буруутган шүүж ял оноолоо. Гэвч эдгээр зүйл заалтууд өршөөлийн хуульд хамрагдаж байгаа учир хуулийн дагуу түүнийг өнөөдөр суллалаа.

Анх Г.Алтанхүүд бусдын амь насыг хөнөөсөн гэх зүйл ангиар хэрэг үүсгэж байсан ч Г.Алтанхүү нь Н.Ц-ийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Ц нь архиныгүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.

Тиймээс Г.Алтанхүүд үүсгэсэн зүйл анги өөрчлөгдөж, ийнхүү өршөөлийн хуульд хамрагдлаа. Түүнд оноосон ялыг тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1-д заасны дагуу 3 жил, 100.1-д заасны дагуу 2 жил, 107.3-д заасны дагуу 5 жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ