Алтан хоолойтой гэр оронгүй эр

Орой орондоо орохдоо та олны танил биш хүн байж болох ч өглөө сэрэхэд хүн бүр, тэр бүү хэл дэлхий нийтэд алдартай болчихсон байвал яах вэ? Тийм амархан олдсон алдар нэр ирсэн шигээ амархан алга болох тохиолдол бас байна уу?

Бид Тед Уиллиамсын хоолойг интернетээр сонсоод алмайрч байсан үе саяхан. Тэрээр мэдээг гайхалтай сайхан хоолойгоор дамжуулж байсан нь Холливудын оддоос илүү гарна уу гэхээс дутахааргүй байсан билээ. АНУ-ын Охаёо мужийн сэтгүүлч түүнийг 2011 оны нэгдүгээр сард замын хажууд урдаа самбар барин сууж байхад нь авьяасыг нь илрүүлсэн байдаг. Тэдний ярилцлага интернетээр цацагдахад Уиллиамс дэлхий нийтийг цуурайтсан хүчирхэг хоолойгоороо доргиосон юм. Ийнхүү тэрээр олны танил болсон.

Гэвч төд удалгүй тэрээр дахин архи уух болжээ. Гэсэн ч тэр найз бүсгүйтэйгээ гэртээ амьдарч байгаа талаар “HLN” 2014 онд мэдээлсэн байдаг. Тэрээр Kraft Mac and Cheese-ын рекламанд тоглож, гудамжинд амьдрах ямар хэцүү болохыг харуулсан Houseless кинонд мөн тоглон сайхан дуу хоолойгоо олонд хүргэсэн. Тэгвэл одоо тэрээр 2016 оны ерөнхийлөгчид бие даан нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ