Барилгын ослоор 13 хүн нас баржээ

1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэст 2015 оны 01 сарын 01-нээс 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд осол гарсан тухай 56 дуудлага ирж, тухай бүр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ажилласан байна.

Дээрх ослын тухай мэдээллийн 22 нь барилгын салбарт гарсан байна.

Осолтой холбоотой 20 аж ахуйн нэгж, байгууллагын барилга угсралтын үйл ажиллагааг улсын байцаагчдын актаар зогсоож, 2 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулж ажилласан.

Ослын байдлыг судлаж үзэхэд дээрх 22 ослоос нас барсан 13, хүнд, хөнгөн гэмтсэн 13 ажилтан байна.

2. Дулааны шугам, сүлжээ, усан хангамж, ариутгах татуургын шугам хоолой, бохир ус, цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэж байх явцад гарсан 6 осолд дуудлагаар ажилласан.

Ослын улмаас 5 ажилтан нас барж, 7 ажилтан хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Осол гарсан байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчдын актаар тухай бүр зогсоож, зөрчлийг бүрэн арилгуулж, ажиллах нөхцлийг хангасан тохиолдолд үйл ажиллагааг сэргээсэн. 5 аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйцэтгэх гэрээг захиалагч байгууллага цуцалсан байна.

Барилгын салбарт гарсан ослын улмаас хүний амь нас эрсэдсэн үзүүлэлтийг 2014,2015 оны үзүүлэлттэй харьцуулахад 2014 онд 21 хүн нас барсан, 2015 онд 13 хүн нас барсан үзүүлэлттэй байна.

Захиалагчийн зүгээс “Хурд” группийн захиалгатай 4 осол, барилга угсралтын ажил гүйцэтгэж буй “Алтай канстракшн” ХХК-д2 осол, “Жигүүр гранд” группэд бүлэг осол 1 тус тус гарсан.

Осол гарах болсон нөхцөл нь захиалагч, гүйцэтгэгч нь барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, аюулгүй ажиллагааны хамтарсан төлөвлөгөө гаргадаггүй, ажил олгогч, инженер техникийн ажилтны хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих дотоодын хяналт хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг хуулинд зааснаар төсөвлөдөггүй, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай, ажилтан ажилд хандаж буй ажлын хариуцлага, тенхикийн аюулгүй ажиллагааны дүрэмийн мэдлэг хангалтгүй, ажилтанд гүйцэтгэж буй ажлын байранд тохирсон аюулгүй ажиллагааны дүрэмд заасан заавар, зааварчилгааг шаардлагын түвшинд өгдөггүй, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт хангалтгүй, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүйгээс осол гараад байна.

Ослын шалтгаан нь өргөх зөөх төхөөрөмж, уналт нуралтаас, технологийн процессын хэвийн ажиллагаа алдагдсан, цахилгаангүйдэлд цохиулснаас, аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас, онцгой ур чадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүйгээс, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласнаас шалтгаалж байна.

2015 онд Барилгын салбарт гарсан осол /Дуудлагаар/

Д/д

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр

Дүүрэг

Хохирлын хэмжээ

Авсан арга хэмжээ

Үйл ажиллагааг нь зогсоосон

Үйл ажиллагааг нь сэргээсэн

Захиалагч

Гүйцэтгэгч

1

“Хурд групп” ХХК

"Тепло монтаж" ХХК, захирал П.Мөнхцэцэг утас 88100434

ХУД

1 хүн гэмтсэн

Илэрсэн зөрчлийг үндэслэн 2015.02.05-ны өдрийн 34-06-288/06 дугаар албан шаардлагаар 3 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгч

2015.02.13-ны өдөр 11/15 тм албан бичиг ирүүлсний дагуу биелэлтэд хяналт тавин ажиллав.

2

“Хурд групп” ХХК

“Дабль пирамид констракшн” ХХК

ХУД

1 хүн нас барсан

Барилга угсралтын үйл ажиллагааг 2015 оны 11 дүгэр сарын 18-ны өдрийн02-06-381/444 дүгээр улсын байцаагчийн хамтарсан актаар түр зогсоосон.

Сэргээх хүсэлтээ ирүүлээгүй байгаа. / барилгын үйл ажиллагаа зогссон/

3

“Хурд групп” ХХК

“Амаацай” ХХК-ийн захирал н.Мөнхбаяр 96969416

БГД

1 хүн нас барсан

Улсын байцаагчдын 2015.06.15-ны 02-06-497/157 актаар үйл ажиллагааг зогсоож,

Зөрчил гаргасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж 2015.06.30-нд 02-03-497/195 актаар сэргээсэн.

4

“Хурд групп” ХХК

“Шинэ эх холдолт” ХХК

БГД

1 хүн нас барсан

2015.07.21-ны өдөр27-06-238/229тоот актаар үйл ажиллагааг түр зогсоосон. 2015.08.15-ны өдөр 27-06-238/252 тоот актаар үйл ажиллагааг нь сэргээсэн.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.08.15-ны өдөр 27-06-238/252 тоот актаар үйл ажиллагааг нь сэргээсэн.

5

“Саруул хотхон” ХХК

"Алтай констракшн" ХХК захирал: Х.Батбаасан, 99990666

БЗД

1 хүн нас барсан.

2015 оны 02 сарын 09-ний өдрийн 02-06-49/07 дугаар улсын байцаагчдын актаар үйл ажиллагаагийн түр зогсоосон.

Сэргээх хүсэлт ирүүлсэн. 2015.02.12-ны 02/151 тоотоор

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.02.17-ны өдөр 02-07-005/09 тоот актаар сэргээсэн.

6

“Саруул хотхон” ХХК

"Алтай констракшн" ХХК захирал: Х.Батбаасан, 99990666

БЗД

1 хүн нас барсан

2015.05.04-ны өдөр 28-06-526/86 тоот улсын байцаагчийн актаар “Алтай констракшн” ХХК-ний үйл ажиллагааг зогсоон, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-ийг үндэслэн 576,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Зөрчил гаргасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 28-06-526/106 тоот актаар үйл ажиллагааг нь сэргээсэн. 2015.05.12-нд

7

“Жигүүр гранд” ХХК

“Жигүүр гранд” ХХК-ний талбайн инженер н.Эрдэнэхишиг 88103960

ХУД

2 хүн нас барсан

Тус барилгын үйл ажиллагааг 2015 оны 04 сарын 20-ны өдрийн 34-06-485/68 дугаар улсын байцаагчдын актаар зогсоосон.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 34-06-485/109 актаар сэргээсэн. 2015.05.13-нд

8

“Иргэн К.Пүрэв” ХХК

“Эм Эс Бюлд” ХХК-нийзахирал 91118178 И Сон Чол, 88667532 Тэгшээ /ХАБ-ын ажилтан/

ЧД

1 хүн гэмтсэн.

2015 оны 04 сарын 01-ний өдрийн 33-06-385/35 дугаар улсын байцаагчдын актаар үйл ажиллагаагын түр зогсоосон.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.05.18-нд 33-06-385/392 тоот актаар үйл ажиллагааг нь сэргээсэн.

9

“Төрийн орон сууцны корпораци” ХХК

“Дельта констракшн” ХХК-ний захирал А.Баярбат 88108393

ХУД

1 хүн гэмтсэн

Гаргасан зөрчлийг үндэслэн“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 36.1 дэх заалтыг үндэслэн 500.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, зөрчлийг арилгах хугацаанд улсын байцаагчдын 2015.04.02-ны 34-06-485/40 дугаар актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон болно.

.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.04.07-ны өдөр 34-06-485/49 тоот актаар сэргээсэн

10

“Нарантуул трейд” ХХК

“Наран титан групп” ХХК-ийн

БЗД

1 хүн нас барсан

Барилга угсралтын үйл ажиллагааг 28-06-197/60 тоот акт үйлдэж2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зогсоохоор шийдвэрлэв.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.06.24-ны өдөр 28-06-197/84 тоот актаар сэргээсэн.

11

“Батлан хамгаалах яамны барилга” ХХК

“Жана Наран” ХХК-ийнтуслан гүйцэтгэгч “Атмош” ХХК-ийн захирал н.Цогтбаяр 99007658

БЗД

2 хүн гэмтсэн

Барилга угсралтын үйл ажиллагааг 2015..04.20-ны өдрийн улсын байцаагчдын актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.06.26-ны 28-06-197/83 тоот актаар сэргээсэн.

12

“Мишээл экспо” ХХК

“Андын зам" ХХК-ийн ерөнхий инженер Д.Нямдорж 91917638

ХУД

1 хүн гэмтсэн

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Андын зам” ХХК-ийн төмөр карказан барилгыг 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 34-06-485/85 дугаар улсын байцаагчдын актаар түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэв.

Барилга угсралтын ажил зогссон, гүйцэтгэхээ болисон.

13

“Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар” ХХК

“ПГС” ХХК

БГД

2 хүн гэмтсэн

2015.07.03-ны 02-06-500/691 тоот албан шаардлагаар 6 заалттай хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулж,

960.000 төгргийн шийтгэвэр ногдуулсан.

14

Иргэн Д.Төмөр-Очир

БЗД-ийн 14-р хороо

“Алтайн нуруу” ХХК

БЗД

1 хүн нас барсан

2015.06.18-ны өдрийн28-06-526/164 тоот актаар үйл ажилагааг нь түр зогсоов.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.06.26-ны 28-06-526/618 тоот актаар сэргээсэн.

15

ХАХНХЯ-ы захиалгаар барьж буй

ХАХНХЯ-ы захиалгаар барьж буй "Усан бассейн цогцолбор"-ын барилгын угсралтын ажлын туслан гүйцэтгэгч "Бүрэн Одод" ХХК. Захирал Л.Хишигдэлгэр 91915375

СХД

1 хүн нас барсан, 1 хүн гэмтсэн

Улсын байцаагчдын актаар үйл ажиллагааг зогсоож,

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.07.28-ны өдөр 31-06-321/327 тоот актаар сэргээсэн.

16

“Төрийн өмчийн орон сууцын компани” ХХК

ХУД.8-р хороо. "УБПК" ХХК

Захирал Б.Энхболд

88115518

ХУД

1 хүн нас барсан

Осол гарсан барилгын1 дүгээр хэсгийн А зоны С1 блокны үйл ажиллагааг улсын байцаагчийн 34-06-287/217актаар зогсоосон.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүлсний дагаа гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.07.10-ны 34-06-287/223 тоот актаар сэргээсэн.

17

“Агапе Хоспис” ХХК

“Оста” ХХК захирал Б.Наранбат 99174127

ХУД

1 хүн гэмтсэн

Улсын байцаагчийн 2015.08.24-ний 34-06-485/275 актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Захиалагч тус байгууллагын гэрээг цуцалж, уг “Оста” ХХКүйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн.

18

“Скай ресор” ХХК

“Эм Си Эс проперти” ХХК

БЗД

1 хүн гэмтсэн

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 36.4 дэх заалтыг үндэслэн 960.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч,

улсын байцаагчдыналбан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, зөрчил арилгасан тухай албан бичиг ирүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж ажиллав.

19

“Баганат өргөө” ХХК

“Сити Элеватор” ХХК-ийн захирал Ж.Бүтэд /88113528, ХАБ инженер н.Ууганбаяр /88089056/

БЗД

1 хүн нас барсан

2015 оны 09 сарын 11-ний өдрийн 34-06-485/307 дүгээр улсын байцаагчдын актаар үйл ажиллагааг түр зогсоосон.

Зөрчил арилгасан тухайн албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.10.20-ны 02-06-052/390 тоот актаар сэргээсэн.

20

“Гурван билэг” ХХК

“Бүүрэг констракшн” ХХК

БГД

1 хүн гэмтсэн

Барилгын талбай дээр гарсан үйлдвэрлэлийн осолтой холбогдуулан барилгын үйл ажиллагааг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны 33-06-386/334 түр зогсоох акт үйлдэн ажиллаж байна.

Сэргээх хүсэлт ирүлээгүй.Үйл ажиллагаа явуулаагүй байгаа.

21

“Органик салюшн Монголия” ХХК

“Органик салюшн Монголия” ХХК

СХД

1 хүн нас барсан

Уг барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Шинэлэг констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг 2015.10.13-ны 02-06-034/378 дугаар актаар түр хугацаагаар зогсоосон болно.

Явцын хяналт хийхэд үйл ажиллагаа зогссон үндэслэл бүрэн хангагдаагүй ./ 50%/

22

“Бэрэн” ХХК

“MAXIZ” ХХК-ийн захирал

СБД

1 хүн гэмтсэн

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагч “Бэрэн” ХХК-д 02-06-033/1232 тоот 5 заалт бүхий албан шаардлага, гүйцэтгэгч “MAXIZ” ХХК-д 02-06-033/411 тоот 7 заалт бүхий үйл ажиллагааг түр зогсоох акт хүргүүллээ.

Зөрчил арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу гүйцэтгэлийн шалгалт хийж, 2015.11.10-ны 02-06-033/431тоот актаар сэргээсэн.

НИЙТ

Нас барсан-13

Гэмтсэн-13

СЭТГЭГДЭЛ БИЧИХ