Монгол Улсын сав газрын захиргаад чуулж байна

БОНХАЖЯ-наас Монгол Улсын Сав газрын захиргаадын нэгдсэн II зөвлөгөөнийг “Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвийн хүрээнд энэ сарын 03-04-ний өдрүүдэд Чингис Зочид буудалд зохион байгуулж байна. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг зөвлөгөөнийг нээж үг хэлсэн бөгөөд салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж зөвлөгөөнд оролцогчдод ажлын амжилт хүсээд зөвлөгөөнөөс нэгдсэн нэг зөвлөмж, санал санаачлага гаргана гэдэгт итгэлтэй байна. Тэр бүхнийг бодлогын бичиг баримтанд тусган ажил болгох тал дээр онцгой анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Зөвлөгөөнд БОНХАЖЯ-ны холбогдох газар хэлтсийн удирдлага, мэргэжилтэнгүүд, БОХХААБХ-ны дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгч С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл болон усны салбарын эрдэмтэд, 29 Сав газрын захиргаад, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, ТББ-ын төлөөлөл, багтсан ба нийт 200 гаруй оролцогч хамрагдлаа.

Энэхүү зөвлөгөөний зорилго нь:

- Усны нөөцийн нэгдсэн менежментийн талаарх төрийн бодлого, Байгаль орчны тухай, Усны тухай болон бусад холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд Сав газрын захиргаадаас оруулж буй хувь нэмрийг үнэлэх;

- Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилтыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Монгол улс одоогийн байдлаар 29 сав газартай бөгөөд эдгээр нь тухайн сав газрынхаа менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах үүрэгтэй юм.

Сав газрын захиргаадын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрнэ хэмээн харж байна. Үүнд:

1. Дэлхийн улс орнуудын усны менежментийн шилдэг туршлага дээр үндэслэн боловсруулсан Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлал, төлөвлөгөөг сав газруудад хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг Усны тухай болон бусад хуулиуд, Ус үндэсний хөтөлбөрт хэрхэн тодорхойлсон талаар зөвлөгөөнд оролцогсод нэгдсэн ойлголттой болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ