Өнөөдөр Олон улсын сайн дурынхны өдөр

1985 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей эдийн засаг, нийгмийн хөгжлийн тусын тулдОлон улсын сайн дурынхны өдрийг (International Volunteer Day) жил бүрийн 12 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхыг засгийн газруудад (A/R47/3 тогтоол) санал болгожээ. Сайн дурынхан бол чөлөөт цагаа нийгмийн тусын тулд зориулдаг хүмүүс.

Сайн дурынхны үнэ хөлсгүй явуулдаг үйл ажиллагааны салбар үнэхээр олон бөгөөд янз бүр.Жишээлвэл, ийм хүмүүс нийтийн эзэмшлийн газрыг цэвэрлэж, нийгмийн элдэв кампанит ажлын зурагт хуудас юмуу товхимол тарааж, төрөлх хотоороо үнэ төлбөргүй аялал зохиоход бэлэн байж,олон улсын уралдаан тэмцээний үеэр орчуулга хийдэг.Түүгээр ч барахгүй, сайн дурынхан хүүхэд болон настайчуудын асрамжийн газрын ажилтнуудад туслаж, байгалийн гамшигийн уршигийг арилгахад оролцдог юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ