Шилжүүлээгүй үлдсэн шугам сүлжээнд гарсан эвдрэлийг хариуцахгүй гэлээ

Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто зам барих ажлын хүрээнд Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих ажлыг энэ сарын 31-нээс долоодугаар сарын 13-ны хооронд хийхээр төлөвлөсөн. Иймд тус гүүрний орчимд байрлаж буй инженерийн шугам сүлжээ, кабель шугамуудыг холбогдох байгууллагууд энэ сарын 31-нээс өмнө чөлөөлж зайлуулахыг мэдэгдэж байна.31-нд гүүрийг буулгаж эхлэх тул шилжүүлээгүй үлдсэн шугам сүлжээнд гарсан аливаа эвдрэл гэмтлийг хариуцахгүй болохыг Нийслэлийн авто замын газраас албан ёсоор мэдэгдэж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ