Г.Шийлэгдамбыг сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба цагдан хоригдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүнийг өнгөрсөн 11 дүгээр сарын 4-ний өдөр АТГ-аас авлига авсан хэрэгт сэжигтнээр татан цагдан хорьсон юм. Мөрдөн байцаалтын явцад түүний биеийн байдал тааруу байгаа талаар өмнө мэдээлж байсан. Энэ мэдээллийг түүний өмгөөлөгч баталж, яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгааг хэлж байсан билээ.

Тэгвэл Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, өчигдөр цагдан хорих 461-р ангийн эмнэлгээс Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчилгээ хийж эхэлсэн байна. Тэрээр зүрхний цусан хангамжийн дутагдалд орсны учир яаралтай гурав дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлт гарчээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ