Ямар нэг сонирхолтой зүйлийн тухай зугаатай баримтууд

1. Румыны Трансильвани мужийн Бьертан гэдэг тосгонд “салах гэж байгаа хосыг эвлэрүүлэх тусгай өрөө” бүхий сүм байдаг байна. Гэр бүл салсан тухай баримт бичигавахынхааөмнө эхнэр, нөхөр хоёр нэг ор, нэг ширээ, нэг буйдан сандал, нэг халбага, нэг таваг бүхий энэ нэлээд давчуу өрөөнд хоёр долоо хоног амьдрах ёстой аж. 300 жилийн хугацаанд энэ тосгонд ганцхан хэрэг л үнэхээр гэр бүл салалтаар шувтарсан байна.

2. Хүн нойргүй болдог нэг өвчин байдаг.Унтахаа больсноор шаналдаг хөөрхий өвчтөнбайнга хар даран зүүдлэж, хэдхэн сарын дараа нас бардаг байна. Энэ өвчин эмчилгээгүй, үүнийг эмчлэх ямар нэг үр нөлөөтэй эм байдаггүй аж.
3. Хуучин зөвлөлтийн Аюулаас хамгаалах хорооны тагнуулууд Индонезийн ерөнхийлөгч асан Сукарног сүрдүүлэх гэхдээ, түүний янаг амрагийн явдлын тухай дүрс бичлэг бидэнд бий хэмээн мэдэгдэж байжээ.Сукарно үүнд ихэдбаярлаж,өөртөө хоёрын зэрэг хувийг илрүүлэхийг хүссэн гэдэг.
4. 2012 онд атомын “USS Miami” шумбагч хөлөг онгоц засварлахад оролцож байсан 24 настай нэг залхуу ажилчинбага зэргийн гал тавьж, ингэснээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлж,гэртээ эртхэн харих боломж олдоно хэмээн боджээ. Гэвч түймрийн улмаас 400 сая орчим долларын хохирол учирч, шумбагч хөлөг онгоцыг данснаас хасахад хүрсэн байна.
5. Хүүхдээ хөхүүлэх үед эмэгтэйн биед “дурлалын даавар” хэмээн нэрлэгддэг окситоцин гэдэг бодис ялгарч, энэ ньхүүхдээ халамжлан хайрлахад анхаарлаа төвлөрүүлэхэдтүүнд тусладаг байна. Эхлээд таалж энхрийлэх үедээ эмэгтэйн хөхний толгойг оролдохыг онцгой анхаардаг эрчүүд тэдний хувьд илүү хүслэнтэй хүн болдог гэж зарим судлаач үздэг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ