Бага насны охидыг хүчиндсэн аав хүү хоёрын хэргийг прокурорт шилжүүллээ

Н.Баярсайхан гэгч хүү Б.Хүслэнтэйгээ нийлж бага насны охидыг гэртээ аваачин, хүчирхийлдэг байсан хэрэг олны өмнө ил болоод удаагүй байгаа билээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн II хэлтэст шалгаж байгаад харьяалал тогтоолгохоор дүүргийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Сэжигтэн Н.Баярсайханыг энэ сарын 17-нд иргэдийн гомдлоор шалгаж, баривчилсан бөгөөд хүүг нь батлан даалтад гаргасан байна. Хүчингийн хэрэгт сэжигтнээр татагдсан аав хүү хоёрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ