Мобиком цаг хэтрүүлдэг баар сурталчилжээ

Мобиком компанийн тухай маш олон гомдол байдаг чямар нэгэн байдлаар хуулийн үндэслэлтэй гээд асуудал намждаг. Харин энэ удаа яах аргагүй хууль зөрчсөн нэгэн баримтыг хүргэе.

Тус компани “Мессеж центр” үйлчилгээгээрээ ямар нэгэн байгууллага болон өөрийнхөөүйл ажиллагааний тухай сурталчилдаг. Ингэж сурталчлахад ч зар сурталчилгааны тухай хуулийг баримталж ажиллах ёстой.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны нэгдүгээр сарын 27 ны өдрийн 08 дугаар тогтоолоор зоогийн газар 07.00- 24.00, баар 15-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл ажиллахаар тогтоосон.

Гэтэл Мобиком Зар сурталчилгааны хуулийн 6.5.5-д заасан “Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг явуулахыг хориглоно” гэснийг зөрчжээ.

Тодруулбал тус компани ““Кемпински” зочид буудлынард байрлах X.O клуб өглөөний 05.00 цаг хүртэл ажиллаж байна” гэх зарыг хэрэглэгчид рүүгээ явуулж хуулийг уландаа гишгих болов.

Одоо Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ямар ч шөнийн цэнгээний газар 00.00 цагаас хойш ажиллах ёсгүй. Харин Х.О гэх клуб шөнийн 0.5 цаг хүртэл ажилладаг бололтой. Энэхүү хууль зөрчиж байгаа үйлдлийгМобиком компани сурталчилж давхар хууль зөрчиж байгаагхолбогдох байгууллагуудын сонорт дуулгая.

Б.Ялгуун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ