Шинэ жилээр галын наадам үзэх Азийн 6 улс

Азид томоохон галын наадам хийж шинэ жилээ угтдаг олон газар бий. Америк бол шинэ жилийн баярт хамгийн их ач холбогдол өгч тэмдэглэдэг орон. Харин манай Ази тивийн орнууд Америк шиг шинэ жилийг сүрлэг тэмдэглэж байна.
1. Дубай бол дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг. Эндхийн Бурж Калифа, Бурж Ал Араб, Дубай худалдааны төв жуулчдыг ихээр татдаг. Өнгөрсөн жил Бурж Калифа барилгын галт наадам Геннисийн номонд бичигдсэн юм. Дубай хотыг үзэхэд хэдэн өдөр хангалтгүй.

2. Сингапурт үзэх зүйл их бий. Шинэ жилээр очих жуулчид Marina Bay-ийн галт наадмыг заавал үзэх хэрэгтэй. Мөн Universal Studio Singapore-т ч галын томоохон наадам болдог ба жуулчдыг татдаг гол газар бол Сэнтоза арал нь юм.

3.Бали арал үзэсгэлэнт далайн эргүүдээрээ алдартай. Мөн энд олон сонирхолтой галт наадмууд болдог. Кута, Жинбаран, Пупутан Бадунг болон Бэдугул зэрэг газар нь ихэд алдартай.

4. Тайваны Тайпэй хотын 101 давхар барилга дэлхийд алдартай. Энд шинэ жилээр маш сонирхолтойгалт наадам болдог ба салют нь төрөл бүрээр цацардаг.

5.Куала Лампурын Петронас цамхагийн гадаа болдог галт наадам маш үзэсгэлэнтэй.


6. Токио хотын Disneyland-д болдог галт наадам маш үзэсгэлэнтэй. Энэ бол өдөр бүр олон хүн цуглардаг, жуулчдын очих дуртай газар.

Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ