Хоолны цэсэнд транс тос, давсны хэмжээг тусгана

"Хоолны цэсэнд транс тос, давсны хэмжээг тусгана." хэмээн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа цахим хуудсаараа мэдээлжээ. Тэрээр "Давс ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөлж байна. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн Засгийн газраас хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр баталлаа. Үүндээ транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан байгаа. Энэ бол шийдлийн Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлуудын нэг. Одоо хэрэгжүүлэх нь чухал.
Өнөөдрийн байдлаар транс тосыг хэрхэн хязгаарлах гээд байгаа тухайд мэргэжлийн хяналтынхан, нийслэл, орон нутгийн засаг захиргаа ямар ч мэдлэггүй байна. Одоо үүнийг хариуцлагажуулах ёстой. НЗДТГ-ын тухайд хүлээгээд суухгүй, ажлаа эхлүүлнэ. Бүх холны газрыг хариуцлагажуулна." гэжээ.
Энэхүү ажил хэрэгжиж эхэлбэл борооны дараах мөөг шиг замбараагүй олон нийтийн хоолны газруудыг цэгцлэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, хоолны үйлчилгээний чанар сайжирч, шаардлага хангахгүй нь шахагдаж гарах нөхцөл бүрдэх нь.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ