“Golden Compass” шалгаруулалт үргэлжилж байна

Монголын Аялал Жуулчлалын Холбооноос санаачлан Монголын аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2015” үйл ажиллагааг БОНХАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран анх удаагаа зохион байгуулах гэж байна. Аялал жуулчлалын салбарынхан уг арга хэмжээг талархан хүлээж авч, шалгаруулалтын эхний шатанд нийт 66 материал ирүүлжээ.
- Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан урамшуулж шагнах, олон нийтэд таниулах.
- Салбарынхаа хамт олонд урам зориг өгөх, тухайн чиглэлд бий болсон шилдэг санаачилга, ололт амжилт, бүтээн босголт, хөрөнгө оруулалтыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг хуваалцах.
- Аялал жуулчлалын салбарт үйлчилгээний мэргэшсэн зөв стандарт тогтоох.
- Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Дэлхийн стандартад хүргэх, олон улсын зах зээлд гаргах.
- Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өсгөх, олон нийтийг аялал жуулчлалын салбарын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах.
- Шалгарсан шилдгүүдийн нэр хүндийг салбарт болон олон нийтийн дунд өргөнөөр сурталчлах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ