Ханатлаа унтах зуршил чихрийн шижин, зүрхний шигдээсийн эрсдэлийг ихэсгэдэг

Зүрхний шигдээс,чихрийн шижин өвчин болонхүний нойрны харилцан холбоог илрүүлэх нь уг судалгаа ажиглалтын гол зорилго байсныг тэмдэглэвэл зохино.Амралтын өдрүүдэд нойроо нөхөх дуртай хүмүүс хүнд өвчин тусах эрсдэлтэй байдаг байна. Судлаачид нэмэлт иж бүрэн туршилт хийсний дараа ингэж мэдэгджээ.Хэт их унтдаг хүмүүс бусдыг бодвол илүүтэй их таргалдаг гэж эмч нар нотлож байна. Үүнээс гадна, тэдний зүрхний үйл ажиллагаа алдагдах эрсдэл ихэсдэг ажээ.

Олонхи эрэгтэй, эмэгтэй хүн өглөө эрт ажилдаа явдаг, тэгээд амралтын өдөр болмогцзалуус, бүсгүйчүүд алдсан нойроо нөхдөг гэж сэтгэл судлаачид нотлодог байна.Америкийн шинжээчидорондоо удаан хугацааг хэвтэхийг зөвлөдөггүй, учир нь их унтах нь ноцтой үр дагавар дагуулдагаас тэр гэнэ.

Шинэ судалгаанд 500 хүн оролцжээ.Туршилтад оролцсон бүх сайн дурынхны нас 30-55 байсан байна. Туршилтын явцад тэд хүний хөдөлгөөний тоог хэмждэг тусгай хэрэгслийг гартаа зүүсэн байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ