Хошин урлагийнхан "аврагч" болов

ТВ8 Телевиз ‘’Хамтдаа’’ реалити цэнгээнт нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаараа Онцгой Байдлын Ерөнхий Газрын харъяа С.Равдангийн нэрэмжит Аврах Тусгай ангитай хамтран бэлтгэжээ. Хошин урлагийнжүжигчид аврагчдын тусгай хувцас хэрэглэлийг өмсөж, аврах ажиллагааны хэсгээс өөрсдийн биеэр богино хугацаанд өгөгдсөн даалгавруудыг хийж гүйцэтгэхийг хичээж, нийт таван баг болон өрсөлджээ. Тэд Онцгой байдлын албаны хүнд хэцүү болон аврагчийн мэргэжлийн онцлог бүрийг мэдэрч, басхүү аврагчдад инээд баясал, урам зориг өгч чадсан гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ