Манай улсад тусламжаар зэвсэг, техник хэрэгсэл өгнө

Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ОХУ, БНХАУ-ын Засгийн газраас Монголын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламжаар багаж техник, машин хэрэгсэл, танк хүлээлгэн өгөх юм. ОХУ-аас танк өгч байгаа бол БНХАУ-аас зам ангийн автомашинууд гардуулна. Тус үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдууд оролцоно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ