Нийслэлийн НАМОХ-ны “Урлагийн Анхдугаар Их Наадам”

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос зохион байгуулсан Урлагийн анхдугаар их наадам 2015 оны 12 дугаар сар 6 ны өдөр Тусгаар Тогтнолын Ордоны их танхимд Амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоооны Салбар дүүргүүд амжилттай оролцож, дүүргүүд тус бүр мэндчилгээ, хамтлаг болон гоцлол дуу, хөгжим, бүжиг, зэрэг төрлүүдээр бэлдэж өрсөлдсөн.

Уг наадамд Тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн Оюутны холбоо,Тэргүүн дэд байранд Баянгол дүүргийн Оюутны холбоо, Дэд байранд Багахангай дүүргийн Оюутны холбоо тус тус шалгарсан байна. Тухайн урлагын анхдугаар наадамд үндэсний болон орчин цагийн бүжгүүд тавигдаж морин хуур ятгын уянгалаг аялгуу үзэгч олны сонорыг мялаан эгшиглэнт сайхан дуунууд үзэгчдийн сэтгэлийг догдлуулж байлаа.

Энэхүү Урлагын наадам нь Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ