Хүүхдийн сурлага өглөөний цайнаас шалтгаалдаг

Их Британийн Кардиффын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзвэл, сурагчийн өглөөний цайны чанар болон түүний сурлага хоорондоо шууд холбоотой ажээ.
Британийн эрдэмтдийн хийсэн судалгаанд 9-өөс 11 хүртэл насны 5 мянган хүүхэд оролцсон байна. Туршилт явуулж эхлэснээс хойш 6 болон 18 сарын дараа тэдний сурлагын түвшинд үнэлгээ өгчээ. Өдрийн туршид, түүний дотор өглөө идсэн бүх бүтээгдэхүүнийг нэрлэхийг хүүхдүүдээс асуусан байна.
Өглөө эрүүл хоол (кааш, талх, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ юмуу ногоо) сурагчид өглөөний цай уухаас татгалзаж байсан хүүхдүүдийг бодвол хичээлдээ илүү сайн дүн авч байсан нь харагдсаныг Дейли мэйл порталд мэдээлжээ. Гэхдээ ашиг тус багатай бүтээгдэхүүнээс (чихэр, чипс юмуу хийжүүлсэн ундаа) бүрдсэн өглөөний цай сурагчдын сурлагад сайнаар нөлөөлөөгүй байна. Дани, АНУ-ын эрдэмтэд саявтархан мөн ийм дүгнэлт хийснийг дурьдах байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ