Арван хэдтэй хүү хувьсамжаас болоод хөгшин хүн шиг болжээ

Генетикийн хувьсамжаас болоод ердийнхөөсөө найм дахин түргэн хөгширч, нэгэнт тэтгэврийн өвгөн шигхарагддагэнэтхэгийн 14 настай хүүд эмч нар туслаж чадахгүй л байна.

Мумбай хотын захын хороололд гэр бүлийнхнийхээ хамт аж төрдөг Нихал хүүгийн арьс үрчлээтэж,дөрвөн мөч нь хатингаршиж, харин гавал нь хэлбэрээрээ харь гарагийн гэгддэг“хүний”толгойг санагдуулна. Үүнээс гадна, биедээ огт үс байхгүй нь ч хүүг харь гарагийн хүнтэй адилхан болгож байгаа ажээ.

Генетикийн ховор өвчин буюу Хатчинсон-Гилфордынхамшинжгэгч нь Нихал хүү хурдан хөгширч, ер бусын сонин гадаад төрхтэй болсны шалтгаан юм гэж эмч нар үзэж байгаа ажээ. Энэ хамшинж нь 1 000 000-д 1 тохиолддог бөгөөд эмчилгээгүй өвчинд тооцогддогбайна. Ийм хүн дунджаар 13,4 нас насладаг гэнэ.Ингэхдээ уг өвчинд охидыг бодвол, хөвгүүд илүүтэй өртдөг байна.

Өнөөг хүртэл энэ өвчин үүсдэг шалтгаан тодорхойгүй юм.Эсийн бүрхүүлийн цөмийн давхаргуудын нэгнийгбүрдүүлдэг хүний ламин гэдэг уураг, А-уургийн кодлолтыг хариуцдаг LMNA ген дэх хувьсамжэнэ бүгдийн буруутан гэж үздэг байна.

Ийм хамшинжтэй хүүхдүүд төрөх үедээ бүрнээ хэвийн харагддаг бөгөөд тиймээс энэтхэг хүүгийн эцэг, эххүүхдээ хоёр ой хүртэл нь генетикийнийм гажиггэж байдгийг ч таамаглаж байгаагүй ажээ.

Ийм өвчний хамшинжийг тээгч нь намхан нуруутай, маш бага жинтэй байдаг. Одоо Нихалхүү 120 см өндөр ч, ердөө 12,5 кг жинтэй ажээ.

Өөрийн өвөрмөц гадаад төрхөөс болоод хүү сургуулиа орхиход хүрсэн бөгөөд юу гэвэл, үе тэнгийнхэннь түүнийг “харь гарагийн өвөө” гэж байнгахочилж, гоочилдог байна гэж Metri сайтад бичжээ.

Одоо хүүдхавдрын бэлдмэлийн клиникийн туршилтхийж байгаа эмч нар түүний хөгширөлтийг удаашруулна хэмээн найдаж байна. Нихал хүүгийн тархи, ухаан нь түүний насанд бүрнээ тохирч байгааг эмч нар дурддагбайна.Түргэн хөгширөх үйл явц нь түүний биеэрлилэрч байгаа ажээ.

Мэргэжилтнүүдхүүгийн насыг жаахан ч боловуртасгаж чадах эсэх нь хараахан тодорхойгүй байна. Одоогийн байдлаар эмч нар өвчтөний булчингийн уян хатан байдлыг сэргээж, түүнийг жинг хоёр кг-аар нэмэгдүүлж чаджээ.

Гэр орныхон ньхүүг аядуу зөөлөн зантайг дурдаад, түүнийг 11 настай охин дүү, 4 настай эрэгтэй дүүтэйгээ машэвтэй байдаг гэж ярьцгаадаг байна.

Гэсэн ч Нихал хүү удахгүй үхнэ гэдгээ гадарладаг ч, ASIMO гэдэг робот нохойтой болж, Диснейлендэд очих зэрэг өөрийн мөрөөдлийг бичихээр шийджээ.

Нихал аль хэр наслахаасүл хамааран түүнийбүхий л хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг мэрийнэ гэжхүүгийн аав хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ