Өнөөдөр авлигатай тэмцэх олон улсын өдөр

Авлигатай тэмцэх олон улсын өдрийг (International Day Against Corruption) НҮБ-ын санаачлагаар 12 дугаар сарын 9-нд тэмдэглэдэг юм. 2003 оны11 дүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн батласан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид гарын үсэг зурах ажил2003 оны энэ өдөр мексикийн Мерида хотод өндөр хэмжээний улс төрийн бага хурал дээр эхлэсэн юм.

Дэлхийн 100 улсын төлөөлөгчид гурван өдрийн хугацаанд олон улсын шинэ баримт бичигт гарын үсэг зуржээ.Тийнхүү бага хурал нээгдсэн өдрийг Авлигатай тэмцэх олон улсын өдөр гэж зарласан юм.

2005 оны 12 дугаар сарын 14-нд Конвенц хүчин төгөлдөр болжээ.Уг конвенц ньНҮБ-ын үзэж буйгаар, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг бусниулж, ардчилсан институтуудыг сулруулж, олон нийтийн дэг журмыг зөрчиж,нийгмийн итгэлийг алдагдуулдаг авлигыг дэлхий нийтийн хэмжээнд сэргийлж, үндсээр нь устгах зорилготой билээ. Конвенц “улс орнуудын хөгжилд хохирол учруулж, ардчилал, эрх зүйт төрд аюул учруулж байгаа” авлигыг эсэргүүцэх олон улсын эрхийн чухал хэрэгсэл болох ёстой юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ