Хүүхэлдэйн киноны баатар шиг болох гээд 120 мянган ам. доллар зарцуулжээ

АНУ-д аж төрдөг25 настай швед бүсгүй Пикси Фокс өөрийнх нь үздэгээр, жинхэнэ сайхан гадаад төрхтэй хүүхэлдэйн киноны баатруудыгүргэлж бахдан биширчиржээ. Бүсгүймөнтийм болохыг хүсч, тэгээд гоосайхны мэс заслаар гадаад төрхөө бүрэн өөрчлөхөөр шийдсэн байна.

Зорилгодоо хүрэхэд Пиксид бараг 120 мянган ам. доллараас гадна,тухайлбал хамраа засуулах, биеийнхээ зарим хэсгийн өөхийг шахуулах, зовхио татуулах, уруул, хөхөө томруулах гээд гоо сайхны 19 мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.
Харин хэдхэн сарын өмнө Индианаполис хотод хийлгэсэн мэс засал хамгийн гайхалтай, ер бусын болсон байна.Хүүхэлдэйн киноны маш нарийхан бэлхүүстэй баатартай бас илүү адилхан болохын тулд бүсгүй зургаан хавиргаа авахуулахаар шийджээ.
“Сайн бод, биеэ зэрэмдэглэхээ боль, чи хүүхэлдэйн киноны баатар шиг л харагдаж байна” хэмээн хүмүүс надад байнга хэлдэг. Ингэснээр тэд надад тал засч л байгаа хэрэг, яагаад гэвэлхүүхэлдэйн киноны баатартай адилхан болох нь миний хүрэхийгхүссэн тэр зүйл шүү дээ.Тэднийг харцгаа, тэд эмэгтэй хүний үнэхээр сайхан бие хааны жишээ. Би нарийхан бэлхүүс, гоё өгзөг, том нүд, үнэхээр сайхан нүүр царайтай болохыг мөн хүсдэг. Хавиргаа хадуулсан нь зорилгодоо хүрэх зам дахь зүгээр л нэг ээлжит алхам болсон юм” гэж Пикси ярьж байна.
Бүсгүй өөрийн биеийг бусдад дуртай нь аргагүй харуулж,янз бүрийн гэрэл зургаа нийгмийн сүлжээнд тавьдаг байна.


С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ