Анхны онлайн сургалттай авто сургууль "Билгүүн тулга"

Мэдээлэл, технологийн шинэчлэл өдрөөс өдөрт асар хурдацтай хөгжин дэвшиж байгаа өнөө үед интернет хүмүүсийн амьдралд чухал байр суурь эзлэх болсноор хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авч чаддаг болжээ. Монгол улсад интернет ашиглах болсон цагаас интернет хэрэглэгчдийн тоо жилээс жилд асар хурдтай өсөн нэмэгдэж байна.
"Билгүүн тулга" авто сургуулийн хамт олон тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэдэг авто сургууль, курсын сургалтын чанарт бага боловч ахиц гаргах зорилгоор ажил төрөл ихтэй, цаг зав багатай хүмүүст зориулан онлайн сургалтыг явуулж байна. Онлайн сургалтыг тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх "В", "ВС" ангиллын үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулсан бөгөөд угсургалтыг хэрэгжүүлснээр тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтанд дэвшил гарч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Онлайн Сургалтын Онцлог
Интернэтэд түшиглэсэн онлайн сургалт нь хичээлийн агуулга болон бусад сургалтын материалыг интернэтэд байршуулан, суралцагчид нэг дор цуглан хичээллэхгүйгээр багш суралцагчид хоорондоо интернэт ашиглан орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хоорондоо чөлөөтэй харилцан сургалтаа явуулдгаараа онцлог юм.
Онлайн Сургалтын Давуу Талууд:
- Суралцагсад дурын байрлалаас интернэт ашиглан цаг хугацаанаас үл хамааран өөрийн боломжит цагаар суралцах
- Мэдээллийг зөвхөн унших бус сонсох, дүрс хөдөлгөөнийг нь харах боломжтой
- Багш суралцагсдын хооронд эргэж буцах холбоо сайн
- Тээврийн хэрэгслээр зорчиход бэрх болсон өнөө үед унааны болон цаг заваа та хэмнэнэ
- Маш өргөн хүрээг хамарч сургалт явагдах боломжтой. Хэлний бэрхшээл гарахгүй бол хамрах хүрээ нь өргөн, дэлхийн аль ч өнцөгт иргэд суралцах боломжтой.
- Суралцагч гэр орон болон ажлаасаа хөндийрөхгүйгээр суралцах өргөн боломжтой
гэх зэрэг олон давуу талтай юм.
Мөн та бүхэн манай сургалтанд танхимаар суралцаж болох бөгөөд манайх Улаанбаатар хотод 7 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тав тухтай тохилог анги танхим, найрсаг хамт олон таныг урьж байна.
Билгүүн Тулга авто сургууль Улаанбаатар хотод цоо шинээр орчин үеийн хамгийн сүүлийн загварын суурин төхөөрөмж буюу авто тренажёр жолооны дадлагын сургалтанд ашиглаж байгаа билээ.
Авто тренажёрын давуу тал нь:
- Жолооны дадлагын хичээлийг авто тренажёр дээр хослон явуулснаар сургалтын чанарт эергээр нөлөөлнө.
- Механик, автомат хурдны хайрцаг бүхий төрөл бүрийнавто машинаас сонгон замын нөxцөл байдалд тохируулж аюулгүй, тайван орчинд жолоодлого хийх боломжтой.
- Автотренажёр нь бензин, шатах, тослох материал хэрэглэдэггүй тул эдийн засгийн хувьд зардлаа багасгах боломжтой. Мөн автомашины эд ангиудын элэгдэл, эвдрэл, гэмтлийг багасгаж ашиглах хугацааг уртасгана.
- Жолооны дадлагын багшийн ажлын ачааллыг багасгана.
- Автомашин удаан хугацаагаар жолоодоогүй жолооч нар аюулгүй, тайван орчинд жолоодох ур чадвараа сэргээх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ