Хүүхдийн номын өргөө үнэгүй үйлчилж байна

Хэрвээ та бүхэн Чингэлтэй дүүрэгт шинэхэн хүүхдийн номын өргөө байгуулагдсаныг хараахан мэдээгүй байгаа бол таатай мэдээлэл хүргэе. Улсын их дэлгүүрийн баруун талд "Хүүхдийн номын өргөө" гэсэн хаягтай таван давхар барилгад байрлах уг номын өргөө нь бага, дунд, ахлах зэрэг бүх насны хүүхдүүдэд дүүрэг, хороо харгалзарлгүйгээр үнэ төлбөргүй үйлчилж байна.
МОNU монументаль урлагийн нэгдэл энэ сайхан өргөөний багачуудын уншлагын танхимд хэд хэдэн чимэглэлийн ажил хийсэн юм. Танхим бүр хүүхдүүдэд тав тух, сонирхолтой орчинг бүрдүүлсэн өвөрмөц интерьерийн шийдэлтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч нээлттэй, бусад хүүхдүүдтэй хамтдаа номоо уншиж, шагай тоглож, цагаа зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж дүүрэн бий.






Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ