ОХУ манайд 20 орчим танк бэлэглэлээ

Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ОХУ, БНХАУ-ын Засгийн газраас Монголын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд 100 хувийн буцалтгүй тусламжаар багаж техник, машин хэрэгсэл, танк хүлээлгэн өгөх ажиллагаа болж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас бэлтгэл сургуулилтанд хүрэлцэхүйц 20 орчим танк өгч байгаа бол БНХАУ-аас зам ангийн автомашинууд гардуулж байгаа юм.
Энэ үйл ажиллагаа хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд болж буй юм. Танк хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа яг одоо болж байна.



Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ