Мэндчилгээ

Авлигын эсрэг санаачилгын бүс нутгийн 13 дахь удаагийн семинар, Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалтын үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг бүс нутагтаа загвар болж байна хэмээн үнэлснийг баяртайгаар тэмдэглэн хэлье.

Олон нийтэд авлигыг жигших сэтгэл зүйг төлөвшүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй болгон, нийгэмд шударга ёсыг баталгаажуулж, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, бурууд хурц байх төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх үйлсэд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилладаг бүх байгууллага, албан тушаалтан, иргэд, олон нийтэд Авлигын эсрэг олон улсын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, халуун талархлаа илэрхийлэхийн ялдамд авлигагүй нийгмийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Эрхэм Танд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР
НАВААНСҮРЭНГИЙН ГАНБОЛД

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ