Шинэ жилээр хэн хэдээр дуулах вэ
Хориод хоногийн дараа 2016 онтой золгоно. Монголчууд бид жилийн турш цөөнгүй баяр тэмдэглэдэг ч хамгийн дурсамжтай, хамгийн сайхан баяр бол шинэ жил гэдэгтэй маргах хүн үгүй.
Ялангуяа охид, эмэгтэйчүүдийн хувьд өөртөө цаг зав гарган гоёж, цагийг сэтгэл өөдрөг өнгөрүүлэх боломжийг шинэ жил олгодог. Наадам, цагаан сараар ахан дүүс, найз нөхөд, хамаатан садны хөлд дарагдаж, айраг цагаа, бууз банш гэсээр гал тогоонд өнждөг охид, бүсгүйчүүд шинэ жилийн үдэш л лусын дагина мэт гооддог билээ. Эрчүүд ч ялгаагүй. Арагш санаа зовохгүй өнжих ганц өдөр нь шинэ жилийн баяр. Үүнийг урлагийнхан андахгүй, бас алдахгүйг хичээдэг нь нууц биш.
Тэгвэл 2015-2016 оны байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдийн шинэ жилд монголын хамтлаг дуучид, хошин урлагийнхан, өвлийн өвгөн цасан охид, хөтлөгчид ямар үнэ ханшаар “явах”-ыг сонирхлоо.
Судалгааны явцад тэдний заримд нь тогтсон жишиг байдаг бол зарим нь “сайн ярина шүү” гэсэн хариултыг өгч байсан юм.Томчууд нь мэдээж, том дуугарна. Өнгөрсөн жилүүдийн хувьд “Харанга” хамгийн үнэтэй нь байсан бол, энэ жил “Камертон” үнэ цохиж орж ирлээ. Тэд нэг дууг 3 сая, 3-5 дууг үнээ хямдруулаад 6-10 саяар дуулах юм байна.

Харин “Харанга”-ыхан дууны тоогоор бус 30 минут тутамд 8-10 саяар дуулахаа дуулгасан юм. Арга ч үгүй биз, тайзнаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй амьд хөгжим, “амьд”-аар дуулна шүү дээ. Ингэхдээ энэ сарын 25-наас өмнө гэрээ хийхгүй бол захиалга ихтэй байгааг сануулаад авсан юм.
Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа. Түүний ханш “Харанга”-ынхнаас дутахгүй. Б.Сарантуяа энэ сарын 15-наас өмнө харьцангуй хямдаар дуулах юм байна. Харин 15-наас хойш ханшаа 1-2 саяар нэмж хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулдаг жишигтэй аж.
Түүнтэй эн зэрэгцэхүйц ханшаар МУГЖ Т.Ариунаа дуулахаа мэдэгдлээ. Тэрбээр хоёр дууг 3.5 сая, гурван дууг дөрвөн саяар дуулах аж. Тэдний араас “Номин талст” хамтлаг жагсчээ. Тус хамтлагийнхан 3-4 дууг гурван саяд дуулах юм байна.

-“Киви” хамтлаг хоёр дууг 2 .000.000₮, гурван дуу 2.500.000₮ төгрөгөөр дуулна.
-“Sweetymotion” хамтлагийнхан хоёр дууг 3.000.000 ₮ дуулахаа мэдэгдсэн бол,“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа нэг дууг 1.000.000 ₮-өөр дуулах юм байна.
-“Мотив” хамтлаг .1.500.000₮
-“А sound” хамтлаг нэг 1.500.000₮
-“Гурван охин” хамтлаг гурван дууг 3.500.000₮
-Дуучин Сэрчмаа гурван дууг 2.000.000₮
-МУГЖ дуучин Алтанцэцэг нэг дууг 1.000.000₮-өөр дуулна гэсэн юм. Түүнчлэн, түүнд гоо үзэсгэлэнтэй авъяаслаг “Bellу dance” бүжгийн хамтлаг байгаа бөгөөд нэг удаадаа 800.000₮-өөр бүжиглүүлэх юм байна. Дуучин Бичүү, Амина нар ч мөчөөгөө өгөхгүй 1-2 дууг хагас сая төгрөгийн ханшаар дуулах гэнэ.
Дээрхи хамтлагууд үнэ ханшийн хувьд харьцангуй өндөр ч тухайн байгууллагатай “зохицох” бодлого баримтлах юм байна.
-“Fire”, “Lemons” зэрэг хамтлагууд тус бүр ханшаа 500.000₮
-Дуучин A-cool нэг дууг 500.000₮
-Дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр нэг дууг 500.000₮
-Дуучин Цэлмүүн 800.000₮-өөр үнэлжээ
-Дуучин BX нэг дууг 800.000₮-өөр үнэлжээ
-“Sync” хамтлаг -800.000₮
-Ноён Бондгор 1.000.000₮
Түүнчлэн шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг.Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг. Одоогоор тэд хараахан ханшаа тогтоож амжаагүй боловч тогтсон ханштай хэсэг нь бас байна. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй харилцан тохиролцох хамгийн энгийн байдаг гэнэ.

-Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа 3.000.000₮
-Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2.000.000₮
-Д.Намсрайноров гурван дуу 2.500.000₮
-Л.Болдбаатар 1.200.000₮
-Л.Чулуунбаатар 1.500.000₮
-П.Идэржавхлан 1500.000₮
-“Шуранхай” хамтлагийн дуучин Номин 1.000.000-аар дуулах юм байна.
-А.Түмэн-Өлзий 500.000₮-өөр дуулах бол Л.Сөрөлт 1.500.000-аар дуулж, хөтлөх юм байна.
-П.Жимсээ 500.000₮-өөр тус тус дуулах юм байна.
Шинэ жилийн үдэш хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн тоонд хошин шогийнхон багтдаг. “ТВ коктейль” хамтлагийнхантай үдшийн турш хамтдаа байхад танд 5.000.000-8.000.000 төгрөг хэрэгтэй.
“Мөрөөдлийн театр”-ынхан таван сая төгрөгөөр шинэ жилийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулна. Шинэ жилийг хөтлөгчгүйгээр төсөөлшгүй. Хошин шогийн хувь уран бүтээлчдийг урьж, баярын цэнгүүнээ хөтлүүлэх бол дахин 1.000.000-2.000.000 сая төгрөг төлөх шаардлагатай ажээ.

Олонд танигдсан хөтлөгчдийн ханш ханш жүжигчдийнхээс дутахгүй. Тэрдэн дундаас хамгийн өндөр ханшаар “биеэ үнэлсэн” хүн бол UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга. Тэрбээр нэгэн үдшийн цэнгүүнийг 3.000.000 төгрөгөөр хөтлөх гэнэ.
Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо нарын акулууд шинэ жилийн тань үдшийг 1.500.000 төгрөгөөр хөтлөх ажээ.
Харин энэ жил хөтлөгч С.Чимгээ шинэ жилийн арга хэмжээнд хөтлөгчөөр явахгүй гэдгээ мэдэгдсэн сурагтай.
UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.200.000, SBN телевизийн Б.Болд 1.000.000 төгрөгөөр үдшийн цэнгүүн хөтөлдөг юм байна шүү. За тэгээд жүжигчин Чапи /Ө. Ихбаяр/, түүний дүү Ө.Болор-Эрдэнэ, Эмоцийн Төөтөө /Д.Түвшинтөр/, Ишчү /С.Батзориг/ нарын хошин урлагийнхны нэг оройн орлого саяас буудаггүй байх юм. Мөн “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Баяраа, Оюунтуул нар хамтдаа 1.500.000-аар шинэ жилийн арга хэмжээ хөтлөх юм байна.

Үдэш бүр шинэ жилийнх шиг байдаг бол дэлхий даахгүй баячууд урлагийнхнаас л төрөх болтой. Сүүлийн жилүүдэд урлагийн тоглолт, уран сайхны арга хэмжээ төдийгүй бэлтэйхэн айлын хүүхдийн төрсөн өдрийг бүжгийн хамтлаггүйгээр хийхээ больсон.
Тиймээс бүжигчдийн үнэ цэнэ тэр хэрээр өссөөр байгаа.Ганцаарчилж бус хамтлагаараа бүждэг болохоор хямдхан байх аргагүй хэмээн учирлах бүжгийн хамтлагийг урих ханш 800.000-1.500.000 төгрөг. Улаан сарнай, Хатан туул, Star dance гэхчилэн гарын таван хуруунд багтах хамтлагийнхан хэлсэн ханшиндаа 1-2 бүжиг бүжихийн дээр танай хамт олны хамгийн царайлаг, нуруулгаас урин бүжиглэх юм байна шүү.
Түүнээс гадна Монголын түүхэнд ХХ зууны өвлийн өвгөн хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсны халааг авсан МУГЖ олноо “Хасар” хэмээн нэрлэгддэг Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд 1.000.000 төгрөгөөр очих юм байна. Гэхдээ энэ үнэнээсээ маш сайн ярина гэдгээ тэрбээр онцолсон юм.

Мөн хийлийн гайхамшгыг монголчуудад үзүүлж чаддаг хийлч Дээгий энэ жил үнээ өсгөөгүй юм байна. Тэрбээр 1.500.000 төгрөгөөр үйлчлэх аж. Энэ жилийн хувьд хийлч Дээгий маш их эрэлттэй байгаа бөгөөд 20-ноос өмнө байгууллагуудтай гэрээгээ хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгана лээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ