ШӨХТГ-т кабелийн сувгийн асуудлаар санал хүсэлтээ өгнө гэв

Телевизийн кабелийн сувгуудын талаар иргэдийн гомдол санал их байдаг. Тэгвэл Монгол улсын иргэн А.Бүрэнбаатар маргааш ШӨХТГ-т кабелийн телевизүүдтэй холбоотой хүсэлт өгөх гэж байгаа ажээ. Тэрээр Монгол улсад болон Улаанбаатар хотод телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудтай холбоотой санал хүсэлтэнд хариу өгөхийг хүсч байгаа юм.

Тодруулбал, Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол улсын хэмжээнд, Улаанбаатар хот, Орон нутагт ТВ-ийн өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, Улаанбаатар хот, Аймаг орон нутагт кабелийн сувгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өгдөг. Мөн Улаанбаатар хот, Орон нутагт телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг ч олгодог. Гэтэл дээр дурдагдсан өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд, телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын, хэрэглэгчдийн хооронд үл ойлгогдох асуудлууд байсаар байгааг ШӨХТГ-т уламжилж байна.

Ингээд 10 асуулт, санал бүхий хүсэлтийнхээ төгсгөлд "Аливаа улсад бизнесийн үйл ажиллага эрхэлж байгаа ААН-үүдэд орц гарцын систем гэж байх ёстой. Гэтэл МУ-д Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд нь хоёр талаасаа санхүүждэг хамгийн эрсдэлгүй монопол байгууллага болоод байна гэж иргэн би үзэж энэхүү хүсэлтийг хүргүүлж байна. Дээрх асуултуудад танай байгууллага холбогдох хариуг өгнө гэдэгт итгэж байна." гэжээ.

Хүсэлтийн дэлгэрэнгүй:

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ