БНХАУ-аас 13 сая юанийн үнэ бүхий техник хэрэгсэл өглөө

Монгол улсын Батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчинд БНХАУ болон ОХУ-ын Балтан хамгаалах яамнаас танк, техникийн хэрэгслийг бэлэглэх үйл ажиллагаа боллоо. ОХУ-аас манайд 20 орчим танк өгсөн талаар өмнө бид мэдээлсэн билээ. Харин БНХАУ-аас цэрэг техникийн тусламжийн хүрээнд техник машин хэрэгсэл гардууллаа. Энэхүү барилга, зам инженерийн 22 ширхэг техник хэрэгсэл нь 13 сая юанийн үнэтэй аж.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас манай улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж жил бүр буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлдэг юм байна. Тиймээс эдгээр багаж хэрэгсэл, машиныг хоёр улсын Батлан хамгаалах яамдын хэлэлцээрийн хүрээнд гардуулан өгч байгаа юм.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ