Өнөөдөр хүний эрхийн өдөр

1950 оны 12 дугаар сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаан Хүний эрхийн өдрийг (Human Rights Day) 12 дугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар албан ёсоор тогтоожээ. Үүнийг хүлээн авч, зохих үйл ажиллагаа явуулахыг бүх улс орон болон холбогдох байгууллагуудад санал болгосон байна.

1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал (Universal Declaration of Human Rights, UDHR)гаргаж, зарласанд зориулан 12 дугаар сарын 10-ны өдрийг ийнхүү сонгон авчээ. Бүхий л байж болох эрх, түүний доторсая сая хүн ардын амьд явах эрхийг дэвсэлсэн аймшигт дэлхийн хоёрдугаар дайн дуусмагц шахуу гаргасан дээрх тунхаглал ньхүний эрхийн тухай үндэслэлийг томъёолсон дэлхийн анхны баримт бичиг болсон юм. Уг тунхаглал улс төр, иргэний, нийгэм-соёлын болон эдийн засгийн өргөн эрхийг багтааж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ