Цукерберг охинтойгоо хамт татуулсан анхны зургаа тавьжээ

Нийгмийн Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг саяхан төрсөн охинтойгоо хамт татуулсан гэрэл зургаа 12 дугаар сарын 8-нд энэ сүлжээнд тавьжээ.
Бизнесмэн гэрэл зургийнхаа дор “бяцхан Макстайгаа хамт байгаадаа туйлаас баяртай байна” гэсэн тайлбар бичсэн байна. Энэ зураг бараг гурван сая лайк аваад байна.
Цукерберг болон түүний гэргий Присцилла Чан нар12 дугаар сарын 2-нд охинтой болсон юм. Тэд охиндоо хаяглаж бичсэн захидалдаа хүүхдийнхээ өсч бойжих ертөнцийг ямар байгаасай гэж хүсч байгаагаа дурьджээ.
Цукерберг найз бүсгүй Чантайгаа 2012 оны тавдугаар сарын 19-нд гэрлэсэн юм. Залуус Гарвардад танилцжээ. Марк сэтгэл судлалын, харин Присцилла анагаах ухааны факультетад суралцаж байсан байна.

Facebook Inc., компанийн тэргүүн 30 настай Марк Цукерберг нийгмийн сүлжээний санал өгөх эрхтэй хувьцааны 56 хувийг эзэмшдэг юм. Бизнесмэнийн хөрөнгө 19 тэрбум ам. доллараар үнэлэгддэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ