Дөрвөн хөлтэй хүн

Тосгоныхон ер бусын согогтой буюу нуруунаасаа илүү хөлтэй төрсөн түүнийг хүн сүргээс хөөгдсөн чөтгөр хэмээн нэрлэгдэхэд хүрчээ.

Арун Ражпутын илүү хоёр хөл нь түүний хөгжөөгүй ихрийнх нь мөчүүд гэж үздэг. Өдгөө 20 настай Ражпут умард Энэтхэгийн Уттар Прадеш дахь Фаррухаббад хэмээх алслагдсан тосгонд амьдардаг. Тэрээр хэлэхдээ “... Хүмүүс намайг харж инээгээд “би чөтгөр” гэж шоолдог. Би бусдаас өөр болохоор хэн ч намайг хүн гэж үздэггүй. Уг нь би бусад залуусын адил амьдарч, ажиллахыг хүсч байна.” гэсэн байна. Түүний хувьд илүү мөчөөсөө болоод зөв алхахад эвгүй байдаг төдийгүй сууж ч чаддаггүй аж. Өнөөдөр Арун Ражпут сурч боловсрон, мэргэжил эзэмшиж, сайхан амьдрахын тулд мэс засал хийлгүүлэхийг маш ихээр хүсдэг байна.

Түүнийг бага байхад нь эцэг эх нь эмнэлэгт хэд хэдэн удаа үзүүлж байсан ч эмч нар мэс засал хийхэд их хэмжээний мөнгө шаардлагатай гэдэг байж. Харамсалтай нь тэдний гэр бүлд тийм хэмжээний мөнгө огт байхгүй. Гэсэн ч тэдний горьдлого одоо ч тасраагүй байгаа гэнэ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ