СӨХ-үүд шилэн болно

СӨХ-ийн талаар мөнхийн гомдол, санал хүсэлт ШӨХТГ-т өдөр, цаг, минут тутамд ирж байдаг аж. Иймд ШӨХТГ-ын зүгээс "Шилэн СӨХ" буюу айл хоорондын амьд харилцаа үүсгэх МАНАЙ СӨХ facebook группийг СӨХ болгонд нээх ажлыг зохион байгуулж байгаа юм. Ингэснээр СӨХ-ууд хурлаа хэрхэн зохион байгуулах, гомдлыг хэрхэн гаргах зэргээр иргэдэд боломж бололцоог гаргаж өгч байна.

Өнгөрсөн 4,5 дугаар сард Нийслэл хотын хамгийн их СӨХ-той хороо болох БГД-ийн СӨХ-дод хяналт шалгалт, судалгааны ажлыг хийсэн байна. Энэ хүрээнд тус дүүрэгт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ маш үр бүтээлтэй ажиллаж байгаа “Сенатор”, “Мажестик” СӨХ-дын үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгөх юм. Түүнчлэн энэхүү ажил амжилттай хэрэгжвэл цаашид Нийслэлийн бүх дүүргийн СӨХ-дод хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Өөрийн харьяа СӨХ-ны үйл ажиллагааг хянаж, мэдээлэл авах бол өөрийн СӨХ-ны нэрийг латинаар бичсэнээр группэд нэгдэх боломжтой болох юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ