Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орлоо

Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд багачууд суралцаж байна.

Энэ онд Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд нийт 4 цэцэрлэг, 3 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд ороод байна. Эдгээрийн нэг болох 120 хүүхдийн ортой 218-р цэцэрлэг, 130 хүүхдийн суудал бүхий 130-р бага сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэн, өнөөдөр /2015.12.11/ нээлтээ хийж байгаа бөгөөд 15-р хороонд ашиглалтанд орж буй төрийн өмчийн анхны цэцэрлэг гэдгээрээ онцлог юм. Энэхүү бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг “Шилдээт” ХХК амжилттай гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өгөөд байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалтын хувь 81,6 хувь болж өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Дүүргийн хэмжээнд 2014 оноос хойш “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийг бүрэн камержуулсан бөгөөд шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдийг ирэх оноос үе шаттайгаар камержуулах юм. 2016 онд Хан-Уул дүүргийн 11,16-р хороонд тус бүр 240 хүүхдийн ортой 2 шинэ цэцэрлэг ашиглалтанд орохоор барилгын ажлаа эхлүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ