Хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврах ангийхан амжиж аварлаа

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. ДуудлагаарАврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 настай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлынгал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна.
Аврахажиллагааг зохион байгуулж байх үед согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ