"Тарзаны домог" - Албан ёсны трейлер
“Варнер Брос” кино компани "The Legend of Tarzan" буюу “Тарзаны домог” киноныхоо танилцуулгыг үзэгчдэд хүргэлээ. 2014 оноос киноны зураг авалт эхэлсэн ба Эдгар Райс Берроузийн "Tарзан" зохиол ийнхүү дахин дэлгэцийн шинэ бүтээл болон амиллаа.
“Тарзаны домог” киноны найруулагчаар Дэвид Йейтс ажиллаж байгаа бол гол дүрд Швед жүжигчин Александр Скарсгард тоглож байгаа юм. Мөн кинонд Сэмуэл Л.Жексон, Марго Робби, Жимон Хонсу, Кристоф Вальц нарын кино одод оролцон тогложээ. Киног ирэх оны долдугаар сарын 1-нээс дэлгэцнээ гаргахаар төлөвлөөд байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ