Хакүхо аварга найман настай хүүд амьдрал бэлэглэжээ
Японы мэргэжлийн сүмогийн тойргийн барилдаанууд амжилттайүргэлжилж байгаа билээ. Уг барилдааны үеэр Киришима хотын найман настай хүү Ц.Хината Хакүхо аваргатай уулзаж цэцгийн баглаа бэрэглэжээ.
Ц.Хината хүү хоёр жилийн өмнө маш хүнд зүрхний өвчнөөр өвдсөн бөгөөд тус өвчин ховор тохиолддог өвчин байсан гэнэ. Хүүгийн амийг аврахад Хакүхо аварга тус болсон ба түүнд зориулсан хандивын арга хэмжээ зохион байгуулж, америкийн эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засалд оруулсан юм байна.
Хүүгийн амийг аврах мэс заслын төлбөр болох 145 сая иен байсан ба хандиваар мэс заслын төлбөрийг төлж, долоодугаар сард зүрх шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.
Хината хүү Хакүхо аваргад бичсэн захидлаа уншиж, цэцгийн баглаа бэлэглэсэн бөгөөд сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ