2015 онд хамгийн амжилттай ажилласан тэрбумтнуудыг нэрлэв

Тэрбумтан Жефф Безос
Америкийн “Форбес” сэтгүүл энэ оны эхнээс өөрийн хөрөнгийг бусдаас илүү зузаалсан тэрбумтнуудыг нэрлэжээ.
-“Амазон” хэмээх жижиглэнгийн интернэтхудалдааг үндэслэгч Жозеф Безос жагсаалтын эхэнд бичигдсэн байна.Тэрээр 29,5 тэрбум ам.доллароор хөрөнгөө зузаалж, одоо 58,4 тэрбумын хөрөнгөтэй болжээ.
-Нийгмийн Facebook сүлжээг үндэслэгч бөгөөд тэргүүн Марк Цукерберг 11,2 тэрбумын ашиг олж, хөрөнгөө 45,6 тэрбумдхүргэсэн байна.
-Google-ийг хамтран үндэслэгч Ларри Пейж хөрөнгөө 9,2 тэрбумаар нэмж, 38,4 тэрбум ам. доллар, Сергей Брин 8,9 тэрбумаар нэмэгдүүлж, 37,6 тэрбум ам. доллар болгожээ.
-Нью-Йорк хотын дарга асан, Bloomberg-ийн эзэн Майкл Блумбергийн хөрөнгө 5,5 тэрбумаар нэмэгдэж, 40,5 тэрбум болсон байна.
-Харин энэ жил мексикийн тэрбумтан Карлос Слимийн хөрөнгө 14,2 тэрбумаар багасч, 55,6 тэрбум ам. доллар болж буурчээ.
Сэтгүүлэнэхүү тооцоог хийхдээ, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 4-ний хоорондох дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн ялгааг үндэс болгосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ