Утаанаас сэргийлэх үнэгүй сургалт болно

Энэ утаан хөшиг дотор л таны гэр бүл, үр хүүхэд гээд л амьдралын чинь утга учир болсон хамаг сайхан бүхэн чинь байгаа гээд боддоо??
Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалмаар байна уу??
Яг одоо та тэднийгээ хорт утааны бохирдлоос хэрхэн хамгаалах тухай хангалттай мэдлэгтэй болмоор байна уу?? хэмээн Ногоон титэм ХХК-ийн зүгээс асуулт тавьж байна.

Тус байгууллагын хамт олон Гадаад болон дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, бохирдуулагчдаас гэр бүл, үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, хувь хүний ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?” цуврал сургалт, семинарыг зохион байгуулж байгаа аж. Ээлжит сургалт, семинар энэ сарын 14-ний даваа гарагт болох гэж байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд олон хэрэгтэй мэдээллийг богино хугацаанд олох боломжийг олгож байгаа гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн хүн амьдралынхаа 90 хувийг өнгөрүүлдэг гэр байшин, орон сууц, ажлын байрныхаа дотоод орчны агаарын чанар ямар байх ёстойг мэддэггүй. Тэгвэл энэ талаар мэдэхийг хүсвэл энэхүү сургалт танд туслах юм байна.

Сургалт, семинарт оролцохыг хүсвэл Циркийн хойно, Сөүлийн гудамжинд байрлах Peaberry cafе-д
/Хаан Банкны замын эсрэг талд, Төрийн Банктай байранд/ 2015 оны 12 сарын 14-ны 18 цагт болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ