Мисс Н.Ану: Миний мөрөөдөл биелэлээ олж байна
Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-т өрсөлдөж байгаа мисс Н.Ану тус тэмцээнд чамгүй амжилттай оролцож байна. Түүний амжилт өдрөөс өдөрт ахиж байгаа бөгөөд тухайлбал, энэ сарын 6-нд 14-р байранд байсан бол нэг өдрийн дараа 11-р байранд орж урагшилжээ. Харин 8-ны өдрийн байдлаар 8-р байранд бичигдэж байсан бол 10-ны өдөр болсон "Top 10 World Fashion Deisgner Award Dress" уралдаанд түүний өмссөн даашинз дэлхийн 130 орны шилдэгүүд дундаас тодорч шилдэг аравт багтсан байна.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Бурхан минь. Ямар их баярлаж байнаа. Энэ олон жил моделиор ажиллаж туршлага хуримтлуулсаны хэрэг гарч байна. Мөн дээрээс нь энэ гайхалтай даашинзыг урласан үнэхээр авьяаслаг эрч хүчтэй хамт олон болон Дизайнер Tseegii Angia Tsedo Kh эгч нартаа талархаад баршгүй нь. Олон жил хамтарч ажиллан яг л миний эгч нар шиг намайг бүх талаар дэмждэг, ойлгодог, хайрладаг энэ хүмүүст насан туршдаа баярлаж явах болно. Гайхалтай ур ухаан зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан бүтээл нь дэлхийн 130 орноос тодрон ТОП 10-н "Шилдэг дизайн"-аар шалгарч чадлаа. Монгол дизайнеруудын ур ухаан дэлхийн тавцанд гайхагдаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа. Монгол улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд дуурсгах гэдэг миний мөрөөдөл биелэлээ олж байна. " гэжээ. Мисс Н.Анудаа өндөр амжилт хүсье.

Арлын диваажинд үзэсгэлэн гоо бүсгүйчүүд мөр зэрэгцэн өрсөлдөж байна. "Дэлхийн мисс"-ийн тэмцээнийг MNC телевизээр 12 дугаар сарын 19-нд Хайнанаас шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ