Ш.Раднаасэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ сарын 27-нд МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдийг УМБГ-аас дуудан байцаалт авчээ. Учир нь түүнд Лениний музейн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэснийг МАН-ын зүгээс цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьж, улс төржиж, сонгуулийн компанит ажилд зориудаар саад тотгор учруулж байна хэмээн үзжээ. Учир нь Ш.Раднаасэд нь МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны компанит ажлыг удирдаж байгаа хүмүүсийн нэг аж. Тиймээс эрх баригчдыг МАН-ын сонгуулийн компанит ажлыг цагдаагийн байгууллагаар дамжуулан тасалдуулахаа нэн даруй зогсоохыг МАН-ын зүгээс шаардсан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ